HIFU

HIFU (HIGH INTENSITY FOCUSED ULTRASOUND) ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРЧИМ

ULTHERA HIFU (High intensity focused ultrasound) аппарат нь өндөр нягтралтай эрчимжүүлсэн хэт авиан долгионы тусламжтайгаар мэсийн бус аргаар арьсны SMAS буюу гүн давхаргад нөлөөлж, коллаген эластины нийлэгжилтийг идэвхжүүлж, нүүрний булчинг өргөж чангалах, арьсны өнгө сэргээх, нүх агшаах нөлөө үзүүлдэг аппарат юм. Үндсэн 3 төрлийн хошуутай.

3 төрлийн хошуугаар эмчилгээ хийгддэг. Үүнд:

Арьснаас доош 4-4,5мм \булчинт давхарга\ гүнд долгионыг төвлөрүүлдэг.

3мм \өөхөн давхарга\ гүнд долгионыг төвлөрүүлдэг.

1,5мм \арьсны давхаргуудад\ гүнд долгионыг төвлөрүүлдэг.

Гарах үр дүн:

Нүүр, болон хүзүүний булчин чангарч өргөгдөж өгнө

Хамар уруулын гурвалжин бүдгэрнэ

Уруулын өнцөг дагаж үүссэн зураас бүдгэрнэ

Нүүрний өөх багасаж, жижгэрнэ

V-line тодорно

Гүн үрчлээ багасаж, хялгасан үрчлээ арилна

Нүүрний цусан хангамжийг сайжирна

Арьсны өнгө сэргэнэ

Эсрэг заалт:


Ил шарх, арьсны бүтэн байдал алдагдсан байх

Зүрхний хэм үүсгэгч болон түүнтэй төст төхөөрөмжийг биендээ суулгасан

Чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрхний өвчин, эпилепси

Ботокс тарилга, коллаген үүсгэгч утас суулгах эмчилгээ хийлгэснээс 6 сарын дотор

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд

Цус шингэлэх эм хэрэглэж байгаа үед

Хавдрын өвчин, холбогч эдийн үрэвсэлт өвчнүүдийн үед (склеродермия, улаан чонон яр г.м)

Үйлдлийн явц:


Хийгдэх явц 40-50 минут үргэлжилнэ.

Эмчилгээний явцад анхаарах зүйлс:

Эмчилгээний явцад бага зэргийн өвдөлт мэдрэгдэж болно.

Эмчилгээний дараа арьс улайх, бага зэргийн хаван мэдрэгдэх нь хэвийн үзэгдэл ба 1-3 хоног үргэлжилж болно.

Маш ховор тохиолдолд хэсэг газарт хөхрөлт үүсэж болно.

Үйлчилгээний явцад үзүүлэх хэт авианы хүч өндөр байх тусам үйлчилгээний дараа гарах өөрчлөлт \арьсны цайралт, нүх агшилт, хацар шанааны өргөлт г. м\ илүү байна.

Хацрын булчин дотроосоо чангарах мэдрэмж өөрт 10 орчим хоног мэдрэгдэхийг сануулна.

Эмчилгээний дараах зөвлөгөө:


Үйлчилгээ дууссаны дараа пудр, крем гэх мэт энгэсэгээ түрхээд ажилдаа шууд явж болно.

Нар салхинаас хамгаалах \нарны хамгаалалттай сайн чанарын тос хэрэглэх, маск зүүх\

Нүүрээ халуун усаар 2 хоногийн дотор угаахгүй байх

Халуун ногоотой, хурц хоол унднаас зайлсхийх

Хөлс гарах биеийн хүчний ачаалал 14 хоногийн дотор хийхгүй байх

Халуун ус, саунд 14 хоног орохгүй байх

Гуужуулагч буюу скраб 10 хоногийн дотор хэрэглэхгүй байх /энэ үед арьс их мэдрэмтгий болсон байдаг/

Хорт зуршлаас зайлсхийх /спиртын төрлийн зүйлс, тамхи г.м/

Сайн унтаж амрах

Үйлчилгээний дараа арьсны чийг, тэжээл болон арчилгаа хүлээн авах мэдрэмж илүү нэмэгддэг тул сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөнө

Ибупрофен, диклоденк, антибиотик зэрэг үрэвслийн эсрэг үйлдэлтэй эмнүүдийг 2 долоо хоног хэрэглэхгүй байх

үнэ


🎁 бэлэгтэй хямдралтай үйлчилгээ үзүүлж байна.

💙Hifu Ultraformer MFU -

1200k⛔️SALE 70% -399k

🧬Бүтэн нүүр, хүзүү, давхар эрүү, зовхи

🎁 - 3 шатлалт цэвэрлэгээ

- Аqua peeling apparat

————————————————————

————————————————————

🛍️Бэлэг

🫧Нүүр, Хүзүү, Давхар эрүү, Зовхины үйлчилгээ хийлгэсэн хүнд.

🫧Биеийнхээ аль асуудалтай хэсэгтээ хямдралтай Hifu хийлгэх боломжыг олгож байна.

Phone

Email

8857 6127

buyant365@gmail.com

social

Simple Facebook Icon
Simple Twitter Icon
Simple Instagram Icon

Hummingbrids Beauty Salon

Хүннү 2222 хороолол 224-р байр Hummingbird beauty salon, Ulaanbaatar, Mongolia